шинэ шинэлэг бүгдийг эндээс
Анхны цахим тоон компьютер 1940-өөд онд зохиогдсон байна. Өнөөдөр компьютер бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болж, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулахтай холбоотой бүхий л салбарт зайлшгүй шаардлагатай зүйл болжээ. Компьютер нь бидний хувийн болон нийгмийн амьдралд гүйцэтгэж байгаа тэрхүү үүргээр нь энэ зууныг мэдээллийн эрин хэмээн нэрлээд байна. Энэ салбар дахь боловсруулалт болон судалгаа нь компьютерийн овор хэмжээг багасгах, гүйцэтгэх үүрэг, хэрэглээний салбаруудыг нэмэгдүүлэх, хурд, найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Компьютерууд нь програмчлагдсан схемүүдээс тогтдог ба нарийн үйлдлүүдийн тусламжтайгаар тоон өгөгдлүүдийг боловсруулдаг.